ЗАХИАЛГАТ УРАН БҮТЭЭЛ
Захиалгат уран бүтээл гэдэг нь зөвхөн худалдан авалт биш, харин нандин дурсамжийг урлаг болгон мөнхжүүлж буй хэрэг юм. “ТИГ” Арт Галерей нь эрхэмсэг урлаг сонирхогчид болон авъяас төгөлдөр уран бүтээлчдийн хооронд гүүр болж, цаг хугацааны шалгуурыг давах цор ганц бүтээлүүдийг туурвих боломжийг олгоно. • Монгол Уламжлалт Шүтээн Урлаг. Монгол шүтээн урлагийн нарийн дэг жаяг, тиг хэмжээ, утга агуулгын дагуу бүтээгдсэн, утга санаа, ухамсар оюуны өндөр ач холбогдол бүхий өв болох ахин үл давтагдах дүрслэх урлагийн бүтээлүүд таных болно. • Хувьчилсан бүтээлүүд. Таны хамгийн нандин сэдвүүдийг бид урлагийн хэлээр амилуулна. Жишээ нь манай галерейн анхны үйлчлүүлэгчдийн нэг болох нэгэн эрхэмсэг хатагтай өөрийн хамгаас хайрт олон жилийн турш зовлон жаргалыг нь чимээгүй боловч ямагт хамт туулж ирсэн хамгаас үнэнч анд нөхөр болох монгол банхар нохойны бяцхан хүрэл баримлыг бүтээлгэн түүний цаглашгүй үнэнч амин сүнсийг урлагаар мөнхлөн гэрийн хоймортоо залсан байдаг юм.

_edited.jpg)