
Үүсгэн байгуулагчийн
мэндчилгээ
МОНГОЛЫН УРЛАГИЙН ШИНЭ ХАНДЛАГА
"ТИГ" Арт Галерей нь нүүдэлчин Монголчуудын асар их өв соёл, түүний гүн гүнзгий агуулга, гоо зүйн үнэ цэнэд дүйцэхүйц мэргэжлийн өндөр түвшний талбарыг цогцлоох гэсэн цор ганц итгэл үнэмшил дээр үндэслэн байгуулагдсан юм.
Манай галерей шинээр нээгдэж байгаа боловч энэ нь нүүдэлчин соёлын гүн ухаан, уламжлалт шүтээн урлахуйн тиг, мөн чанар, дэлхийн дүрслэх урлагийн зах зээлийн олон жилийн судалгаан дээр үндэслэж байна. Бидний эхлүүлж байгаа ажил зөвхөн урлагийн бүтээлүүд толилуулах, борлуулахын тулд бус, харин урлагийн салбарт шинжлэх ухаанч, ёс зүйт, олон улсын стандарт бүхий менежментийг нэвтрүүлэх замаар Монгол уран бүтээлчид болон тэдний ахин давтагдашгүй гайхамшигт бүтээлүүдийн үнэ цэнийг олон улсад таниулхад чиглэнэ.
Өөрийн амьдралыхаа чухал зорилтуудын нэг болгосон энэхүү ажлыг Тантай хуваалцаж байгаадаа туйлын их баяртай байна. Бид хамтдаа Монгол урлагийн сонгодог мөн чанарыг дэлхий дахинд таниулах үйлсэд далайд дусал нэмэр болоод зогсохгүй, ирээдүй хойч үедээ үлдээх, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал юм.
Хүндэтгэсэн,
Б. Гүнсэн
”ТИГ” Арт Галерейг үүсгэн байгуулагч, Ерөнхий Захирал

Бидний тухай
Хүн төрөлхтний хамтын түүх болон ирээдүйг холбох амьд гүүр бол урлаг гэдэгт бид итгэдэг.
Бидний эрхэм зорилго
Улаанбаатар хотын зүрхэнд орших манай галерей нь Монгол нүүдэлчдийн урлагийг хамгаалж, дэмжин хөгжүүлж, сурталчлан таниулахад бүхий л чадвар чадамжаа зориулна. Монгол тал нутгийн нүүдэлчин соёл иргэншлийн дахин давтагдашгүй онцлог мөн чанар, эртний уламжлал болон орчин үеийн илэрхийлэмжийн нэгдлийг тодотгон харуулснаар хүн төрлөхтөний нэгдмэл өв соёлын гүн гүнзгий утга санааг орчин цагтай хөл нийлүүлэн дотоод доо төдийгүй олон улсын тавцанд түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Бидний амлалт
“ТИГ” Арт Галерей нь кураторын мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, ойрын ирээдүйд уран зургийн магадлан итгэмжлэх лаборатори нээж, дотоодын болон олон улсын үзэсгэлэнгүүдээрээ дамжуулан мэргэжлийн өндөр ёс зүй, дээд зэргийн чанарыг эрхэмлэн ажиллана.
Манай баг
Манай баг нь ажил мэргэжил болон амьдралын замналаа олон жилийн турш хамтдаа туулж ирсэн багын найзууд, гэр бүлийн гишүүд болон хамтран зүтгэгчдийн юм. Улсынхаа хөгжил цэцэглэлд бага ч атугай дэм болох эзмэлзэл тээн түмэнд тустай үйлс хэрэгжүүлэх явцыг олон жилийн тэртээд даруухан эхэлж байсан бидний тэмүүлэл өнөөдөр Монгол урлагийг шинэ шатанд гаргах эрхэм зорилго болон бүрэлдсэн байна. Хувь хүний давуу тал болон салбар дундын мэдлэг чадвараа нэгтгэснээр бид нийтлэг зорилгодоо мэргэжлийн өндөр ёс зүйтэй хүрэх алсын хараа, хамтын хүч чадлыг цогцлоож чадсан билээ. Бид өөрсдийн язгуур түүх, үнэт зүйлээ дээдлэхийн зэрэгцээ ирээдүй рүү итгэл төгс тэмүүлж буй баг хамт олон юм.
_edited.jpg)