top of page

УРАН БҮТЭЭЛЧИД

“ТИГ” Арт Галерейтай хамтран ажиллах, манай байгууллагаар төлөөлүүлэх сонирхолтой уран бүтээлчдийг сонгон шалгаруулах ажил ид өрнөж байна.

Бид өөрсдийн үйл ажиллагаанд олон улсад тогтсон өндөр стандартыг чандлан мөрдөж , мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллана. Уран бүтээлчид сонгон шалгаруулах үйл явцад доорх зарчмуудыг баримтлана: • Чанарт суурилсан хандлага: Тухайн уран бүтээлийн утга агуулга, гоо зүй болон техникийн гүйцэтгэл нь чанарын өндөр түвшинг хангасан байна. • Алсын харааны нэгдэл: Галерейн үзэл баримтлалыг хуваалцах, мэргэжлийн болон ёс зүйн хувьд төлөвшсөн, урлагт үнэнч уран бүтээлчдийг нэн тэргүүнд чухалчилна. • Тогтвортой өсөлт: Бид түр зуурын чиг хандлагаас илүүтэй урлагийн үнэ цэн, мөн чанарыг эрхэмлэдэг, урт хугацаанд тууштай ажиллах чин эрмэлзэлтэй бүтээлч түншүүдийг эрэлхийлж байна. Хэрэв таны үзэл баримтлал бидний үзэл баримтлалтай нийцэж байвал таны танилцуулгыг (Portfolio) хүлээн авахдаа баяртай байх болно.

Маягт татаж авах бол DOCX файл дарна уу.

bottom of page