Монголын урлагийн салбарыг олон улсын өндөр түвшинд хүргэх түүхэн зорилгод хамтран ажиллах олон улсын болон дотоодын стратегийн түншүүдийг бид идэвхтэй эрэлхийлж байна.
Монголын урлагийн ирээдүй нь соёлын өв, ёс зүйтэй менежмент болон шинжлэх ухааны огтлолцол дээр оршино гэдэгт бид итгэдэг. Иймээс хамтын зорилгод хүрэхийн тулд мэргэжлийн болон ёс зүйн дээд түвшинг баримтлан ажилладаг байгууллагуудыг хүчээ нэгтгэхийг бид урьж байна.
Одоогоор бид урт хугацааны гурван төсөл дээр төвлөрөн ажиллаж байна.
ТӨСӨЛ 1 УРЛАГИЙН БҮТЭЭЛ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЛАБОРАТОРИ Итгэлцэл ба Олон улсын стандартын суурь Энэхүү төсөл нь Монголын урлагийн салбарыг дараагийн шатанд хүргэх түүхэн эхлэл юм. Дотооддоо "Алтан стандарт"-ыг тогтоосноор бид Монголын урлагийн зах зээлийн найдвартай байдлыг бататгаж, олон улсын тавцанд дэлхийн хэмжээний соёлын солилцоо, хөрөнгө оруулалтыг татах гол хөшүүрэг болгох юм. Энэхүү лаборатори байгуулагдсанаар галерейн салбарт "Нягтлан шалгах соёл"-ыг нэвтрүүлж, куратор болон арт-дилерүүдийн үйл ажиллагааг олон улсын мэргэжлийн түвшинд хүргэх юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү хандлага нь худалдаа бүрийг үнэн зөв мэдээлэлд суурилуулах бөгөөд галерейн нэр хүнд, цуглуулагчдын аюулгүй байдлыг бүрэн хангана. Уран бүтээлчдийн өөрийн бүтээлүүдийг шудрагаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлүүлэх гэсэн чин эрмэлзлийг бодит болгоно. Энэ нь зохиогчийн оюуны өмч болон дахин давтагдашгүй үзэл санааг хамгаалж, тухайн уран бүтээлчийн ур чадварыг түүхэнд баталгаатайгаар баримтжуулан үлдээх ач холбогдолтой.Энэхүү төсөл нь Монголын урлагийн салбарыг дараагийн шатанд хүргэх түүхэн эхлэл юм. Дотооддоо "Алтан стандарт"-ыг тогтоосноор бид Монголын урлагийн зах зээлийн найдвартай байдлыг бататгаж, олон улсын тавцанд дэлхийн хэмжээний соёлын солилцоо, хөрөнгө оруулалтыг татах гол хөшүүрэг болгох юм. Энэхүү лаборатори байгуулагдсанаар галерейн салбарт "Нягтлан шалгах соёл"-ыг нэвтрүүлж, куратор болон арт-дилерүүдийн үйл ажиллагааг олон улсын мэргэжлийн түвшинд хүргэх юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү хандлага нь худалдаа бүрийг үнэн зөв мэдээлэлд суурилуулах бөгөөд галерейн нэр хүнд, цуглуулагчдын аюулгүй байдлыг бүрэн хангана. Уран бүтээлчдийн өөрийн бүтээлүүдийг шудрагаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлүүлэх гэсэн чин эрмэлзлийг бодит болгоно. Энэ нь зохиогчийн оюуны өмч болон дахин давтагдашгүй үзэл санааг хамгаалж, тухайн уран бүтээлчийн ур чадварыг түүхэнд баталгаатайгаар баримтжуулан үлдээх ач холбогдолтой.
ТӨСӨЛ 2 НҮҮДЭЛЧДИЙН ЁС ЗҮЙ (Nomad Code) Эртний Язгуур Үнэт Зүйлс – Дэлхийн Ирээдүйд "Нүүдэлчдийн ёс зүй" төсөл нь Монгол нүүдэлчдийн ижилсэл, ондоошил мөн чанарыг гүн гүнзгий судлах зорилготой судалгаа болон кураторын цогц санаачилга юм. Энэхүү төсөл нь түүхэн судалгаа байхаас гадна, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн «Тал нутгийн буян» буюу ёс зүйн үнэт зүйлсийг урлагаар дамжуулан 21-р зууны сорилтуудыг шийдвэрлэхэд дэм болох онцлогтой. Дараах гурван сэдвийн хүрээнд энэхүү төсөл өрнөж байна: Байгаль дэлхийгээ дээдлэх үзэл: Нүүдэлчдийн хувьд байгалийн нэг хэсэг байх нь сонголт биш, харин сүнслэг ижилсэл юм. Монгол хүн газар усны эзэд болох Лус савдагт гүнээ итгэн өөрсдийн аж амьдралын нэгээхэн хэсгийг даатган, шүтээн болгон тахидаг заншилтай. Нүүдэлчдийн ахуйд байгаль дэлхийн лус савдаг, бурхад тэнгэрүүдийг аргадан шүтэх, газар шорооноос "зөвшөөрөл авч" ашиглах, "цээрлэх" ёсны хүрээнд байгалийг үл бохирдуулах зан үйл зэргүүд нь түүхэн утгаараа орон нутагт суурилсан байгаль хамгааллын анхдагч загвар юм. Бид энэхүү эртний мэргэн уламжлалыг орчин үеийн байгаль хамгааллын үзэл санаатай холбож, шинжлэх ухааны зорилтуудтай нэгтгэн урлагаар дамжуулан дүрслэн харуулж эх дэлхийтэйгээ зохицон амьдрах ёс зүйг сурталчилан таниулна. Монгол Дайчин Баатрууд: Хүмүүний алив хүч чадал, чадвар чамамжийг дээд тэнгэрээс уламжлагдах ёс зүйтэй нэгтгэн, дотоод мөн чанартаа эзэн сууж зархиран залах Монгол дайчин баатруудын гүн ухааныг урлагт шингээн улмаар тэсвэр тэвчээр, сахилга бат, мохошгүй зориг, чин үнэнч, чиг шудрага зан чанар, хэзээд үл мохох хариуцлагат “хамгаалагчийн” бэлгэдэл болгон шинээр торхойлох. Урлагаар дамжуулан энх тайвныг түгээх: Эдгээр үнэт зүйлсийг дүрслэх урлагийн олон талт төрлөөр дамжуулан илэрхийлснээр даян дэлхийн соёлын хэлхээг бэхжүүлэхэд нэмэр болоод зогсохгүй, энх тунх, амгалан тайван орших нандин хэлхээсийг дэмжин тэтгэх үйлсэд нүүдэлчин бидний оруулах багагүй хувь нэмэр болно.
ТӨСӨЛ 3 Дэлхийн урлагийн экосистем дэх интеграци Урлаг соёлыг хойч үедээ хадгалан хамгаалж, цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө ажилладаг олон улсын байгууллага, галерей болон цуглуулагчдын нийтлэг зорилготой Монголын урлагийн салбарыг уялдуулан холбоход энэ төсөл оршино. Бид түр зуурын соёлын солилцооноос илүүтэй стратегийн урт хугацааны, тууштай түншлэлийг бий болгохыг эрмэлзэж байна. Монгол уран бүтээлчдээ олон улсын нэр хүнд бүхий үзэсгэлэн, урлагийн хэлэлцүүлэг, бүтээлч үйл ажиллагаанд оролцуулах мэргэжлийн гарцыг нээн өгснөөр нүүдэлчдийн гүн ухаан, гоо зүйн өвөрмөц өв соёлыг дэлхийн кураторын тэргүүлэх тавцангуудад танилцуулах боломжийг бүрдүүлнэ. Монголын болон олон улсын урлагийн салбарыг хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгууллага, хувь хүмүүсийг бидэнтэй нэгдэхийг урьж байна. Энэхүү нэгдэл нь бидний үзэл баримтлал, үнэт зүйлсийг хамтатган, урлагийн салбарын урт хугацааны тасралтгүй өсөлтийг цогцлоон бүрдүүлэх болно.

.jpeg)
.jpeg)