Өлзийт овгийн Бадарчийн Хишигбаяр
Байгууллагын Нийгмийн Хариуцлагын Зөвлөх
"Сайн дурын ажил бол хүчирхэг бөгөөд эрүүл нийгмийн амин сүнс юм." — Б. Хишигбаяр
ТИГ Арт Галерейн хамт баг олон урлаг бол нийгмийг соён гэгээрүүлэх, энэрэнгүй бөгөөд зөв зохист мөнч анарыг цогцлоох хүчит хөшүүрэг гэдэгт итгэдэг. Энэхүү алсын харааг сайн дурын зөвлөхийн хувиар чиглүүлж буй хүн бол Б. Хишигбаяр билээ. Бидний дотны найз Баяраа маань өөрийн нэр шиг баяр баяслаар бялхам дүүрэн, маш эрч хүчтэй, гэгээлэг, нээлттэй нэгэн бөгөөд түүний бусдыг хайрлах хэмжээлшгүй их энэрэнгүй сэтгэл нь манай хамт олны гал халуун цөм нь болдог юм. Төрийн албанд 20 шахам жил тасралтгүй зүтгэж буй Б.Хишигбаяр 10 гаруй жилийг нийгмийн ажилтнаар ажиллаж бусдын төлөөх үйлсэд зориулсан арвин туршлагатай. Тэрээр Хан-Уул дүүргийн сайн дурын ажилтнуудын багийг ахлан ажиллахдаа өөрийн мэдлэг боловсрол, чадвар чадамжаа хүнлэг зөөлөн сэтгэлтэйгээ хослуулан, нийгмийн сайн сайхны төлөө тууштай зүтгэж ирсэн нэгэн. Б.Хишигбаяр нь Улаанбаатар хотод төрсөн. Багш, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд манай галерейн нийгмийн хариуцлагын зөвлөхөөр сайн дурын үндсэн дээр ажиллаж байна. Тэрээр энэхүү үүргийнхээ хүрээнд бидний нийгэм рүү чиглэсэн хөтөлбөрүүдийг тодорхойлон төлөвлөж, санаачилга бүр үр өгөөжтэй, ёс зүйтэй байхаас гадна түүний зан чанарыг илтгэх хүнлэг, дулаан уур амьсгалыг шингээсэн байхад голлон анхаардаг билээ.

