Баасанхүүгийн Амаржаргал
Үйл ажиллагаа зохицуулалтын менежер
TIG Art Gallery-н өдөр тутмын хэмнэл, зохион байгуулалтын амин зүрх нь Амаржаргал юм. Үйл ажиллагаа, зохицуулалтын менежерийн хувьд тэрээр ложистикийн нарийн шийдлүүдийг галерейн уран бүтээлч алсын хараатай төгс хослуулан ажилладаг. Амаржаргалын урлагийг дээдлэх хүсэл нь түүний суурь боловсролоос эхтэй. Тэрээр ерөнхий боловсролын сургуулийг Монгол Зургийн ангид төгсөж, улмаар их сургуульд Уран зохиолын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан юм. ХБНГУ-д арав гаруй жил ажиллаж амьдарсан тэрээр урлагт үнэнч, урлагт хайртай зан чанараа алдаагүй билээ. Гадаад оронд ажиллаж амьдасрсан нь түний амьдралын туршлагыг улам баяжуулсан бөгөөд энэ нь түүнд хөдөлмөрийн хариуцлагын олон улсын стандарт, эмх цэгцтэй байх чадварыг гүн суулгаж өгсөн байна. Амаржаргал бол ажлын шаардлагаас гадна хүмүүсийн дотоод сэтгэлийг мэдэрч, ойлгох чадвартай, яруу найрагт дуртай, зурхай сонирхогч нэгэн юм. Охины ордод төрсөн түүний төрөлхийн нягт нямбай, эмх цэгцийг эрхэмлэдэг зан чанар нь ажлыг тодорхой, ойлгомжтой явуулахад гол хөшүүрэг нь болдог гэлтэй. Түүний мэргэжлийн ур чадварын ачаар галерейн цогц үйл ажиллагаанууд ямар ч саадгүй, яруу найраг мэт уянгалаг хэмнэлээр өрнөнө. Амаржаргал нь төсөл, үзэсгэлэн бүрийг маш нарийн зохион байгуулалттайгаар гардан гүйцэтгэж, урлагийн гоо зүй болон ажлын бүтээмжийг төгс хослуулж чаддаг нэгэн юм.

