Шарайд овгийн Борхүүгийн Гүнсэн
“ТИГ” Арт Галерейг үүсгэн байгуулагч
“ТИГ” Арт Галерейг үүсгэн байгуулагч Гүнсэн бол хүн бүрт үнэн, хатуужил, энэрэнгүй сэтгэл руу тэмүүлэх байгалийн өгөгдөл буюу ёс зүйн үл үзэгдэх суурь оршдог ба энэ нь нийгмийг сайн сайханд хөтлөх үндсэн хөшүүрэг болдог гэх зарчмыг баримтлан амьдардаг нэгэн. Энэхүү дотоод тунгалаг чанарыг урлагаар дамжуулан илэрхийлж, чимээгүй орших оюуны хүчийг нийгмийн бодит сайн үйлс болгон хувиргах гүүр болохыг тэрээр зорьжээ. Энэхүү үзэл санааны хүрээнд түүний санаачилсан Нүүдэлчдийн Код (The Nomad Code) төсөл нь зөвхөн өнгөрсөн үеийн судалгаа биш, харин нүүдэлчдийн язгуур ухааныг өнөө цагийн дэлхий нийтийн үйл хэрэгтэй уялдуулсан ирээдүйн зураглал юм. Гүнсэн бол эртний уламжлал болон орчин үеийн хувьсал өөрчлөлтийн огтлолцол дээр TIG Art Gallery-г чиглүүлж буй алсын хараат удирдагч юм. Олон гадаад хэл эзэмшсэн дэлхийн иргэн гэлтэй түүний амьдралын замнал Франц, Английн түүхэн ертөнцөөс Сингапур, АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудын дэвшилтэт, шинэлэг орчин хүртэл үргэлжилсэн байна. Олон соёл иргэншилд амьдарч, ажилласан энэхүү арвин туршлага нь түүний ертөнцийг үзэх өвөрмөц үзэл баримтлалыг бүрдүүлсэн бөгөөд тэрээр урлагийг дэлхий дахинд эерэг өөрчлөлт авчрах түгээмэл хэл хэмээн үздэг. Бизнесийн удирдлагын бакалавр (BBA), Боловсролын Эдийн Засгийн Магистр зэрэгтэйгээс гадна урлагийн гүн ухаан, шашин судлал, социологийн чиглэлээр дэлхийн өнцөг булан бүрт очиж гүнзгийрүүлэн суралцсан академик суурь мэдлэг нь түүнийг кураторын ертөнцөд ховорхон тохиох оюунлаг гүн утга агуулгыг авчрахад хөтөлсөн юм. Гүнсэнгийн хувьд урлаг бол зөвхөн гоо зүйн эрэл хайгуул биш, харин хүмүүнлэгийн үйлс, хүн төрлөхтний тогтвортой хөгжлийн үйл хэрэгт нөлөөлөх агуу хүч юм. Түүний удирдлага дор TIG Art Gallery нь ердийн нэг үзэсгэлэнгийн танхимаас хальж, урлагийн зах зээлийн ил тод байдал, бизнесс ёс зүйг дээдлэн эрхэмлэдэг. Монголын бүтээлч сэтгэлгээг дэлхийн тавцанд сурталчлан таниулах зорилготой өндөр зэрэглэлийн мэргэжлийн байгууллага болон хөгжиж байна.

