Сэлэнгийн Итгэл
Вэб хөгжүүлэлтийн мэргэжилтэн
ТИГ Арт Галерейгийхан өөрсдийн дижитал платформыг бидний ертөнц рүү нэвтрэх анхдагч гарц гэж хардаг. Галерейн дижитал төрхийг амилуулж буй бүтээлч сэтгэлгээт, манай багийн гишүүн, вэб хөгжүүлэгчийг танилцуулж байна. С. Итгэл нь бизнесийн удирдлагын мэргэжилтэй бөгөөд манай галерейны вэбсайтын хөгжүүлэлт, техникийн бэлэн байдлыг хариуцан ажилладаг. Тэрээр Япон, БНХАУ болон Тайвань зэрэг улсуудад суралцаж байсан туршлагатай, орос, англи, япон болон хятад хэлтэй. Уран зураг зурах сонирхол нь түүнийг урлагийн салбарт ажиллах хөшүүрэг болсон бөгөөд тэрээр одоо UX дизайн (хэрэглэгчийн туршлага) чиглэлээр бие даан суралцаж, өөрийгөө хөгжүүлж байна. Бизнесийн мэдлэг болон бүтээлч эрэлхийллээ вэб төслийн ажилдаа хослуулан, галерейн дижитал орон зайг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, ашиглахад хялбар, өнгөлөг болгоход анхааран ажилладаг. Олон талын авьяастай, алсын хараатай мэргэжилтэнтэй нэг баг болон ажиллаж буйдаа ТИГ Арт Галерейгийнхан бид ихэд баяртай байна.

