top of page

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БА МЕНЕЖМЕНТ

Алив уран бүтээлчийн санаа сэдлийг мэргэжлийн түвшинд бодьжуулан толилуулах үзэсгэлэнгийн цогц менежментийг хэрэгжүүлнэ. Орон нутгийн өв соёлыг дэлхийн тавцантай холбосноор аливаа үзэл санааг бодит туршлага болгон хувиргахад шаардлагатай цогц дэмжлэг үзүүлнэ. Үүнд: • Мэргэжлийн судалгаа шинжилгээнд суурилсан Монгол урлагийн өвөрмөц гоо зүйг тодотгосон нэгдмэл сэдэв боловсруулахын зэрэгцээ үзэгчдийн уран сайхны мэдрэмжийг нэмэгдүүлэх нарийвчилсан төлөвлөнө гаргана. • Олон улсын түншлэл ба Хууль эрх зүйн менежмент: Олон улсын хамтын ажиллагааны санамж бичиг, төлөөлөн ажиллах гэрээ, олон улсын консигнацийн гэрээ зэргийг мэргэжлийн түвшинд боловсруулж, хил дамнасан түншлэлийг дэмжинэ. • Олон улсын логистик ба суурилуулалт: Урлагийн бүтээлийг олон улсад тээвэрлэх тусгай тээвэрлэлт, даатгалын зохицуулалт болон мэргэжлийн инстолляци, суурилуулалтын ажлыг удирдаж гүүцэтгэнэ. • Маркетинг ба Олон нийтийн харилцаа: Орон нутгийн үзэгчид болон дэлхийн урлагийн хүрээллийг татах зорилготой хэвлэлийн мэдээ болон дижитал кампанит ажлуудыг бүтээлчээр боловсруулж түгээнэ.

bottom of page