
ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН МЭРГЭШИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ
“ТИГ” Арт Галерей нь Монголын уламжлалт шүтээн урлаг болон орчин үеийн дүрслэх урлагийн хөтөч нарт зориулан мэргэшил дээшлүүлэх шат дараалсан сургалт болон итгэмжлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн тэдний урлагийн "дуу хоолой" болоход нь тус дэм болно. Энэхүү арга зүйн сургалт нь дараах хоёр тулгуур зарчим дээр суурилна: Танилцуулгын үнэн зөв, бодит байдал: Бид аливаа төөрөгдлийг арилгах зорилготой баримт нотолгоонд суурилсан үнэн зөв хандлагыг эрхэмлэнэ. Манай мэргэжлийн багш нар дүрслэх урлагийн хэм хэмжээ болон үзэл баримтлалын гүн гүнзгий философи, мөн чанар, нарийн нандин өгөгдлүүдийг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хөрвүүлэн тайлбарлах зааварчилгаа өгнө. Танин мэдэхүйн цар хүрээ, харилцааны соёл ба ёс зүй: Манай сургалтын хөтөлбөр нь хөтөч нарынхаа олон улсын түүх, соёл болон нүүдэлчдийн гүн ухааны ерөнхий мэдлэгийн цар хүрээг тэлэхээс гадна биеийн хэлэмж, боловсон харилцааны соёлыг эзэмшүүлэхэд анхааран ажиллана. Бидний төлөөлөн буй урлагийн бүтээлийн нэр хүнд, үнэ цэнийг илэрхийлэхүйц биеэ авч явах соёл, стандартыг бид хөтөч нартаа төлөвшүүлнэ.
_edited.jpg)