
ХҮҮХЭЛДЭЙ УРЛАЛ
Бүтээл бүр нь үлгэр, туульс, домог, фольклор урлагтай сүлжилдэн нэгдэж нарийн хийцтэй дүрүүд болон хувирч нүүдэлчин түмний түүхэн домог, өмсгөл зүүсгэл, хийморь золбоог илэрхийлэх сахиусан тэнгэрүүд юм. Энгийн гар урлалын хил хязгаарыг давж, дүрслэх урлагийн бие даасан концептуал төрөл болон хөгжсөн манай хүүхэлдэйн уран бүтээлүүд бол цаг хугацааны хэлхээс дунд мартагдашгүй түүхийг хүүрнэн өгүүлэх соёлын биет элч, өв соёлыг тээгчид юм. Хүүхэлдэй бүрт тодрох хээ угалз, нарийн деталь бүр нь эерэг сайн сайхан бүхний ерөөл бэлгэдэл, сөрөг бүхнээс хамгаалан хайрлах гүн утгыг агуулна. Тэнгэр язгуурт хатдын сүр жавхлан, домогт баатруудын тэсвэр хатуужил, үлгэрийн ер бусын ертөнцийг торго, арьс, эсгий, үнэт металлтай хослуулан урласнаар бид нүүдэлчин ахуйн сүнслэг чанарыг бодитоор амилуулж байна.
Зураган дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.
_edited.jpg)












