
Сийлбэр
Байг аль дэлхийд орших сүнслэг чанараас зөвшөөрөл аван, аргадан дуулах гэлтэй сийлбэрлэн урлах үйл.
Сийлбэр хийнэ гэдэг нь байгалийн түүхий эд болох мод, хад чулуу, мөс зэргийн зогсонги, хөдөлгөөнгүй байдлыг динамик амьд хөдөлгөөнд шилжүүлэн цаг хугацааны урсгалыг өөртөө шингээсэн амьд оршихуй болгон хувиргах билээ. Манай сийлбэрчид товгорч тодрох, уян хатан хэлбэр дүрсээр дамжуулан байгаль дэлхийн унаган чанартай хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, ур чадвар зэргүүдийг хослуулан амин сүнс суулгаж биет бус ертөнцийг байгальтай хамтран бодьжуулан бүтээнэ. “ТИГ” Арт Галерейн сонгосон сийлбэрийн уран бүтээлүүдээс Та бүхэн алив хөдөлгөөнгүй төлөвийг амьд хэмнэлд шилжүүлсэн, чангааас чанга цохилох харилцан хамаарал, харилцан шүтэлцээг мэдрэх болно.
Зураган дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.
_edited.jpg)












