
УРЛАГТ СУУРИЛСАН АРГА ХЭМЖЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ
Манай баг зохион байгуулалтын нарийн нягт ажиллагаа болон урлагийн онгод өдөөсөн бүтээлч байдлын нэгдлийг хангаж, байгууллагын арга хэмжээнээс эхлээд хувийн баяр ёслол, урлаг судлалын чиглэлээр олон улсын хэлэлцээр хурал, цуглаан болон төрөл бүрийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулна. Байгууллагын төрөл бүрийн арга хэмжээ ба Брэнд нээлт Бид танай байгууллагын үнэт зүйлс, алсын хараа, туршлага зэргүүдийг урлагийн хүчирхэг сэдэв агуулга, инстолляци, кураторын хөтөлбөрт нийцүүлэн, энгийн хүлээн авалтын хүрээнээс хальж, харилцагчид болон олон улсын түншүүдийн таашаалд нийцсэн нарийн мэдрэмж бүхий, мэогэжлийн өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулна. Урлагийн сэдэвчилсэн хувийн хүлээн авалт ба Тусгай үзвэрүүд Хувийн тэмдэглэлт ойгоос эхлээд томоохон нээлтийн үйл ажиллагааг бид соёлын өвөрмөц хэлбэр, мотивд суурилсан арга хэмжээний загвар гаргана. Цуглуулагчид болон урлаг сонирхогчдод зориулсан чамин тансаг орчинд урлагийн гүн утга санаа, сор бүтээлүүдтэй танилцах дээд зэрэглэлийн арга хэмжээ зохион байгуулна. Урлагийн хэлэлцүүлэгт хурал, уулзалт зохион байгуулна. Бид олон улсын урлагийн хүрээлэл дэх бүтээлч яриа хэлцлийг идэвхжүүлэхийн төлөө ажилладаг. Өндөр түвшний хурал, симпозиум болон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулснаар орон нутгийн уран бүтээлчид болон дэлхийн эрдэмтэн судлаачдын дунд үзэл бодлоо солилцох боломжийг бүрдүүлнэ. Бидний зохион байгуулж буй арга хэмжээнүүд нь Монгол нүүдэлчдийн 21-р зууны урлагийн ертөнцөд гүйцэтгэх үүрэг оролцоог судлах олон салбарт судалгааны талбар болох юм.
